Цахим Тал Үнийн санал авах

Сайт, чатбот, систем хийнэ

Үйлчлүүлэгч татдаг сайт, ажлыг тань хөнгөвчлөх систем. Хурдан хийж, хямд үнээр хүлээлгэж өгнө.

  • 3ажиллаж буй төсөл
  • 40%зах зээлээс хямд

Бид юу хийдэг вэ

Вэб сайт

Компанийн танилцуулга, үйлчилгээ, үнийн мэдээлэл, захиалгын маягттай сайт. Админ хуудсаар мэдээллээ өөрөө шинэчилнэ.

Чатбот

Messenger болон сайт дээр үйлчлүүлэгчийн түгээмэл асуултад шууд хариулж, үнэ, цагийн хуваарь хэлж, захиалга хүлээж авна.

Систем

Захиалга, агуулах, ачаа, бүртгэлийн ажлыг Excel, дэвтрээс гаргаж нэг дор хөтлөх систем. Ажилтан бүр өөрийн эрхээр нэвтэрнэ.

Хийсэн ажлууд

Зураг биш, жинхэнэ ажиллаж байгаа сайтууд. Утсаараа нээгээд оролдоод үзээрэй, эвдэхээс бүү ай.

tulgacompany.pages.dev
Тулга Констракшн сайт, гүйлгэх тусам босох 3D барилга

Вэб сайт, чатбот

Тулга Констракшн

Сайтыг доош гүйлгэхэд барилга нүдний өмнө суурнаасаа эхлээд 16 давхар хүртэл босдог.

  • Давхраа сонгоод байраа хар. Давхар дээр дарахад төлөвлөлт гарч, аль байр сул, хэдэн м², ямар үнэтэй нь шууд харагдана.
  • Ипотекоо өөрөө тооцно. Сард хэд төлөх, ямар цалинтай байх хэрэгтэйг үйлчлүүлэгч менежерт залгалгүй мэднэ.
  • Засварын үнэ хэдхэн секундэд. Ажлын төрөл, талбайгаа сонгоход ойролцоо үнэ, хугацаа гарна.
  • Шөнө ч ажилладаг чатбот. Асуултад хариулж, хэрэгтэй хуудас руу нь хөтөлж, дугаарыг нь авч үлдэнэ.

Барилга, үл хөдлөх хөрөнгө, тавилга, засварын компанид ийм сайт хийж өгнө.

Жишээ ажил: компанийн нэр, мэдээлэл зохиомол.

Сайт үзэх
jinchin-three.vercel.app
Жинчин Карго системийн нүүр, трак кодоор ачаа хайх

Систем

Жинчин Карго

Эрээнээс Улаанбаатар хүртэлх каргоны бүх ажил дэвтэр, Excel-гүйгээр нэг системд.

  • Камераар 5 секундэд хүлээн авна. Утсаа баркод руу чиглүүлэхэд л ачаа бүртгэгдэж, эзнийг нь систем өөрөө олно.
  • Интернэт тасарсан ч зогсохгүй. Сүлжээ тасарвал утсандаа хадгалаад, сэргэмэгц өөрөө илгээнэ.
  • Ачаа алдагдахгүй. Буулгахад ачаа бүр «Тавиурт», «Салбар руу», «Эзэнгүй» гэж томоор гарна. Уншуулаагүй нь «дутсан» болж, буруу машинд ачихыг систем хаана.
  • Үйлчлүүлэгч залгах шаардлагагүй. «2 ачаа авахад бэлэн, Төв салбар, 8,300₮» гэж утсан дээрээ харна. Эзэнгүй ачаагаа зургаар нь таньж авна.
  • Захиралд бүх тоо нэг дор. Орлого, салбар бүрийн ачаа, ажилтан бүрийн гүйцэтгэл, тариф, өдрийн ханш.

Карго, агуулах, хүргэлт, дэлгүүрийн бараа бүртгэлд ийм систем хийж өгнө.

Жишээ ажил: компанийн нэр, мэдээлэл зохиомол. Нэвтрэх хуудсанд нэг товчоор туршина. Монгол, англи хоёр хэлтэй, 190 гаруй автомат тесттэй.

Систем үзэх
unaa24.com
Унаа24, хот хоорондын унаа, ачаа хайх

Вэб апп

Унаа24

Facebook группээр зар гүйлгэж хайдаг унааг чиглэл, өдрөө сонгоод хэдхэн секундэд олдог болгосон.

  • Хамгийн хямдаас нь жагсана. Тухайн өдөр явах бүх жолооч үнээрээ эрэмбэлэгдэж, нэг товчоор залгана. Бүртгүүлэх ч шаардлагагүй.
  • Жолоочид шууд мэдэгдэл. Зорчигч «унаа хайж байна» гэж зар тавьмагц тэр чиглэлээр явдаг жолооч нарын утсанд мэдэгдэл очно. SMS биш, үнэгүй.
  • FB пост нэг товчоор. Жолооч аяллаа оруулаад «FB текст хуулах» дарахад групп руу тавих бэлэн текст гарна.
  • Апп шиг суулгана. Утасны нүүр дэлгэцэд нэмэхэд жинхэнэ апп шиг нээгдэнэ.

Цаг захиалга, түрээс, зар, хүргэлтийн апп хийх санаа байвал ярилцъя.

Өөрсдийн бүтээгдэхүүн, одоо ажиллаж байгаа.

Сайт үзэх

Багц ба үнэ

Яаж ажилладаг вэ

  1. 1

    Ярилцлага

    Бизнес, хэрэгтэй хуудсууд, таалагддаг сайтууд, хугацааг тань сонсоно.

  2. 2

    Санал ба гэрээ

    Багц, үнэ, хугацааг бичгээр илгээнэ. 50% урьдчилгаагаар ажил эхэлнэ.

  3. 3

    Дизайн, хөгжүүлэлт

    Загварыг батлуулсны дараа хийнэ. Туршилтын холбоосоор явцыг харна.

  4. 4

    Хүлээлгэж өгөх

    Үлдэгдэл 50%-ийн дараа таны домэйн дээр байршуулж, ашиглах заавар өгнө.

Түгээмэл асуулт

Захиалга өгөхөөс өмнө ихэвчлэн асуудаг зүйлс.

Асуултаа олсонгүй юу?

Бидэнд бичээрэй, хурдан хариулна.

Чатботоос асуух
Хэр хурдан бэлэн болох вэ?

Энгийн сайт 3–5 хоног, бизнесийн сайт 1–2 долоо хоног. Ажлын явцыг туршилтын линкээр өдөр бүр харж болно.

Таалагдахгүй бол яах вэ?

Загварыг эхлээд танаар батлуулаад дараа нь хийнэ. Үнэд засвар багтсан тул эцсийн хувилбар таны хүссэнээр болно.

Сайтаа дараа нь өөрөө засаж чадах уу?

Тийм. Бизнес багцад админ хуудас багтсан. Үнэ, мэдээ, зургаа программ мэдэхгүйгээр өөрөө солино. Ашиглах заавар өгнө.

Төлбөрийг яаж хийх вэ?

50% урьдчилгаагаар ажил эхэлж, үлдсэн 50%-ийг сайт бэлэн болоход төлнө. Бүгдийг гэрээнд тусгана.

Домэйн, хостингийн зардал хэд вэ?

Таны сайтад тохирсон хамгийн хямд сонголтыг санал болгоно. Жижиг сайтын хостинг ихэнхдээ үнэгүй байдаг. Домэйноо өөрийн нэр дээр авна.

Утсан дээр зөв харагдах уу?

Тийм. Бүх сайтаа эхлээд утсанд зориулж хийдэг. Доорх ажлуудыг утсаараа нээж шалгаарай.

Бизнесээ онлайнд гаргая

Юу хэрэгтэй байгаагаа товч бичээрэй. Үнийн саналыг бичгээр явуулна.

    Сайт хийлгэх үү? Үнээ 1 минутад мэдээрэй.
    Цахим ТалОнлайн туслах